Захирлын мэндчилгээ“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн цахим орчинд зочилж буй эрхэм танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. “Эрдэнэс Тавантолгой” ХК-нь 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдан стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний орд газарт ашиглалтын үйл ажиллагаа явуулан ажиллаж байна. Монгол хүн бүр 1072 хувьцаа эзэмшдэг энэ ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах хариуцлагатай үүргийг бид гардан хариуцаж гүйцэтгэх юм. Бидний өмнө хийж хэрэгжүүлсэн хийгээд хийхээр төлөвлөж буй ажлууд бий. Цанхийн Зүүн талбайд үйл ажиллагаа явуулж буй “Эрдэнэс-ТТ” уурхай нь жилд 20 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай бөгөөд 2016 онд бүрэн хүчин чадалдаа хүрнэ. Уурхайгаас 2012 оны 11 дүгээр сарын 29-ний байдлаар 2,36 сая тонн нүүрс олборлосноос 2,19 сая тонн нүүрс экспортод гаргасан нь хамт олны минь зүтгэлийн нэгэн илэрхийлэл юм. Таны, миний, бидний өмч болсон Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, монгол хүн бүрт хувь хүртээх эрхэм хариуцлагатай үүргийг гүйцэтгэхэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эвсэг хамт олны хичээнгүй зүтгэл их гэдгийг онцолъё. Эрхэм уншигч та “Эрдэнэс Таван Толгой” ХК болон Тавантолгой ордын талаарх цогц мэдээллийг манай байгууллагын цахим орчноор дамжуулан авах боломжтой. Та манай цахим орчны байнгын зочин, зөвлөгч болно гэдэгт эргэлзэхгүй байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь |
(976) 70118585
info@erdenestt.mn













