АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Шинээр ажилтан авахдаа дараах эх үүсвэрүүдээс сонгон шалгаруулалт хийдэг. Үүнд:

  • Компанийн нийт ажиллагсад дундаас ажилласан жил, мэргэжлийн ур чадвар, хувь хүний хөгжих боломж, ажлын гүйцэтгэлийн үр дүн зэргийг харгалзан үзэж, дотоод эх үүсвэрээсээ ажлын байранд шилжүүлэх, дэвшүүлэх чиглэлийг баримталдаг.
  • Өдөр дутмын сонингоор болон компанийн албан ёсны вэб хуудсаар нээлттэй ажлын байрны зарыг түгээн компанийн байранд өөрийн биеэр авч ирж өгсөн анкетаас хүний нөөцийн бүрдүүлэлтийг хийдэг.

Ажилд орохыг хүссэн иргэнээс дараах материалуудыг хүлээн авдаг. Үүнд:

  1. Ажилд орохыг хүссэн өргөдөл
  2. Анкет /Компаний, сүүлийн 3 сарын дотор авахуулсан 3*4 харьцаатай цээж зураг/
  3. Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  4. Ерөнхий боловсрол болон их, дээд, тусгай мэргэжлийн сургуулийн диплом, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар

Сонгон шалгаруулах үйл ажиллагаа дараах үе шаттай ба сонголт хийх эцсийн шийдвэр нь хамтын шийдвэр байдаг. Үүнд:

1-р үе шат: Анкетын шалгаруулалт

2-р үе шат: Ажлын байрны онцлогоос шалтгаалаад гүйцэтгэх ажил үүрэгтэй нь холбоотой мэргэжлийн шалгалт

3-р үе шат: Эхний ярилцлага

4-р үе шат: Дэлгэрэнгүй ярилцлага

5-р үе шат: Ажилд авах шийдвэр

Ажилд авахаар шийдвэр гарсан иргэнээс дараах бичиг баримтыг нэмж авдаг. Үүнд:

  • Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэр
  • Урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
  • Шаардлагатай бусад материал